Засаг даргын Тамгын газар

ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ЗДТГазар нь 1992 онд шинэ Үндсэн хуулийн дагуу үүсэн байгуулагдаж төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, иргэдэд хүртээмжтэй хүргэж ирлээ.

2016-2020 онд иргэд олон нийтийн санал, санаачилгад тулгуурлан төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай, жигд хүртээмжтэй, үнэн ч шударгаар хүргэх зорилт тавьж ажиллаж байна.

Тус байгууллага нь Төрийн захиргааны 11, улс төрийн 6, төрийн үйлчилгээний 5, гэрээт ажилтан 4. Нийт 26 төрийн албан хаагчтай.

2016-2018 оны амжилтууд:

  • 1.Аймагтаа 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр өндөр үнэлгээ авч, амжилт гарган "Тэргүүн" байр.
  • 2.Аймагтаа 2016 онд "Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил"-ын үйл ажиллагаанд 1-р байр".
  • 3.Аймагтаа 2016 онд Ахмад настанд төрөөс үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах, ахмадуудын дунд зохих ажлыг эрчимжүүлэх болзолыг ханган биелүүлж "Ахмадад ээлтэй сум", 1-р байр.
  • 4.Аймагтаа 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр өндөр үнэлгээ авч, амжилт гарган "Тэргүүн" байр.
  • 5.2017 оны Хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд сумаараа нэгдэж, МУЗН-ийн ивээн тэтгэгч, онцгой гишүүдийн VII чуулга уулзалтыг сум орон нутагтаа амжилттай зохион байгуулан Төр Улаан загалмай хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажилласан тул "Талархал"
  • 6.2017 онд Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бүх нийтийн оролцоог идэвхижүүлэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор сумдын дунд зохион байгуулсан болзолт уралдаанд 2-р байр.

Төрийн үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилтыг дэвшүүлэн төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор хөдөөгийн малчин өрхүүдийг аравтын зохион байгуулалтанд оруулж 28 хэсэгт хуваарилан ажилласнаар иргэдийн идэвхи оролцоо сайжирлаа.

Дэлхийн банк,Швецарийн хөгжлийн агентлаг,Мерси Кор олон улсын байгууллага, Тогтвортой амьжиргаа 3 төсөлтэй хамтран орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилт, ашиглалт,үр дүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Аравт" төслийг хэрэгжүүлэн ажилласанаар үр дүнд хүрч иргэдийн оролцоо нэмэгдсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагаа аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж зөвлөх сумаар ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор ажилчдынхаа цаг ашиглалтыг цахим болон цаасаар бүртгэж сарын эцэст хоцрогдлыг тооцон ажилласнаар хоцрогдолгүй хамт олон болоод байна. Засгийн газрын 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 10 зорилт,29 арга хэмжээ төлөвлөн ажиллаж жилийн эцэст 98 хувьтай хэрэгжүүллээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтанд амжилттай дүн үзүүллээ.

Төрийн үйл ажиллагаанд болон төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудад иргэдийн тавих хяналтыг сайжруулах зорилгоор Тогтвортой амьжиргаа 3 төсөлтэй хамтран "Жавхлант" төслийг хэрэгжүүлсэнээр хяналт тавих,үр дүнг тооцох тус бүр 5 хүний бүрэлдхүүнтэй 4 баг ажиллаж хэвшлээ.

Байгууллагаараа хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн орж улаан загалмайн гишүүнээр элсэн татвар төлөлтийг хугацаанд нь төвлөрүүлж байна.

2018 онд гаргасан амжилтууд:

  • 1.2018 онд "Тохилог орчин-Ногоон хөгжил" болзолт уралдаанд Тэргүүн байр.

2.2018 онд Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бүх нийтийн оролцоог идэвхижүүлэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор сумдын дунд зохион байгуулсан болзолт уралдаанд 3-р байр.

  • 3.2018 онд Орон нутгийн залуусын оролцоог нэмэгдүүлэх, сум орон нутгаа хөгжүүлэх, эерэг хандлагыг түгээх зорилготой сумаа гэсэн залуусын чин сэтгэлийн аяны 1-р байр-нд шалгарч тус тус шагнагдсан.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.