БАЯН-ОВОО СУМЫН ХҮНДЭТГЭЛИЙН ДУУ

Хаан шүтээн овоондоо сүсэглэсэн

Хатан Хэрлэн минь цайгаа дээжлээстэй

Хэнтий талдаа энгүйхэн зүмбэрлэсэн

Хүслийн чандмань эрдэнийн нутаг минь

Далай вангийн сүлд тахилгатай

Дээдсээс заяасан ээлтэй өлгий

Дэргэдээс нь холдлоо ч сэтгэлд уяатай

Дуулан жаргамаар Баян-Овоо минь

Цэнхэр талдаа Жавхлантаар овоглосон

Цайлган насандаа өссөн жаргалтай

Хунгийн дэвэлтээр ижилсэн бидэртсэн

Хуурын уянгатай Гүрэмийн нуур минь

Далай вангийн сүлд тахилгатай

Дээдсээс заяасан ээлтэй өлгий

Дэргэдээс нь холдлоо ч сэтгэлд уяатай

Дуулан жаргамаар Баян-Овоо минь

Эрхэт төрийнхөө сүлдийг дээдэлсэн

Эцгийн голомт сүүн ерөөлтэй

Энэхэн насны хийморийг өргөсөн

Ээжийн сургаал мөнхийн дуулалтай

Далай вангийн сүлд тахилгатай

Дээдсээс заяасан ээлтэй өлгий

Дэргэдээс нь холдлоо ч сэтгэлд уяатай

Дуулан жаргамаар Баян-Овоо минь

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.