Наран баг

“НАРАН“ БАГ

Наран баг нь Алтан тал нэгдлийн Наран бригад нэртэйгээр Чойчин гэдэг газар байгуулагдсан. Тус баг нь баруун талаараа Батноров, зүүн хойд талаараа Норовлин, зүүн талаараа Сүмбэр, Жавхлант багтай, урд талаараа Дэлгэрхаан багтай хиллэдэг. Наран багийн төв нь сумын төвөөс баруун хойш 18км Талын хөндлөн гэдэг газар байрладаг. Соёл, шашны нэрт зүтгэлтэн, Азийн буддистүүд холбооны анхны ерөнхийлөгч, номч мэргэн гавж Самаагийн Гомбожавын хүй цөглөсөн газар Өндөр дэгт, Түүхт 1939 оны Халх голын байлдааны ард талын нислэгийн анги Талын хөндлөнгийн байгууламж, Зөвлөлтийн дайчдын дурсгалт хөшөө, Есөн хүний агуй, Салхит уулын Сэнжит хад зэрэг түүхэн дурсгалт газруудтай. Хүн амын 50,7 хувь буюу 228 нь эрэгтэй, 49,3 хувь буюу 222 нь эмэгтэй тус тус эзэлж байна. Тус багаас Аймгийн аварга малчин 4, Сумын аварга малчин 6, Мянгат малчин 11, Аймгийн начин 3, Аймгийн алдарт уяач 5, Сумын алдарт уяач 8 төрөн гарсан. Нийт мал сүргээс 39 тэмээ, 3905 адуу, 3888 үхэр, 25815 хонь, 15043 ямаа тус тус эзэлж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.