Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ЗДТГазар нь 1992 онд шинэ Үндсэн хуулийн дагуу үүсэн байгуулагдаж төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, иргэдэд хүртээмжтэй хүргэж ирлээ.
2016-2020 онд иргэд олон нийтийн санал, санаачилгад тулгуурлан төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай, жигд хүртээмжтэй, үнэн ч шударгаар хүргэх зорилт тавьж ажиллаж байна.
Тус байгууллага нь Төрийн захиргааны 11, улс төрийн 6, төрийн үйлчилгээний 5, гэрээт ажилтан 4. Нийт 26 төрийн албан хаагчтай.
2016-2018 оны амжилтууд:
Төрийн үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилтыг дэвшүүлэн төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор хөдөөгийн малчин өрхүүдийг аравтын зохион байгуулалтанд оруулж 28 хэсэгт хуваарилан ажилласнаар иргэдийн идэвхи оролцоо сайжирлаа.
Дэлхийн банк,Швецарийн хөгжлийн агентлаг,Мерси Кор олон улсын байгууллага, Тогтвортой амьжиргаа 3 төсөлтэй хамтран орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилт, ашиглалт,үр дүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Аравт" төслийг хэрэгжүүлэн ажилласанаар үр дүнд хүрч иргэдийн оролцоо нэмэгдсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагаа аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж зөвлөх сумаар ажиллаж байна.
Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор ажилчдынхаа цаг ашиглалтыг цахим болон цаасаар бүртгэж сарын эцэст хоцрогдлыг тооцон ажилласнаар хоцрогдолгүй хамт олон болоод байна. Засгийн газрын 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 10 зорилт,29 арга хэмжээ төлөвлөн ажиллаж жилийн эцэст 98 хувьтай хэрэгжүүллээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтанд амжилттай дүн үзүүллээ.
Төрийн үйл ажиллагаанд болон төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудад иргэдийн тавих хяналтыг сайжруулах зорилгоор Тогтвортой амьжиргаа 3 төсөлтэй хамтран "Жавхлант" төслийг хэрэгжүүлсэнээр хяналт тавих,үр дүнг тооцох тус бүр 5 хүний бүрэлдхүүнтэй 4 баг ажиллаж хэвшлээ.
Байгууллагаараа хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн орж улаан загалмайн гишүүнээр элсэн татвар төлөлтийг хугацаанд нь төвлөрүүлж байна.
2018 онд гаргасан амжилтууд:
2.2018 онд Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бүх нийтийн оролцоог идэвхижүүлэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор сумдын дунд зохион байгуулсан болзолт уралдаанд 3-р байр.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна