“СҮМБЭР“ БАГ

Сүмбэр баг нь Алтан тал нэгдлийн Цацрал нэгдэл нэртэйгээр байгуулагдсан. Тус баг нь баруун талаараа Наран баг, хойд талаараа Норовлин, зүүн талаараа Дорнод аймгийн Хөлөнбуйр, урд талаараа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумтай хиллэдэг.

Сүмбэр багийн төв нь сумын төвөөс зүүн зүгт 7км Гүрэмийн нуурын зүүн талд Ногоон толгой гэдэг газар байрладаг.

Ханзат хотын туурь, Гүрэмийн нуур, Сүмбэрийн давст нуур, Тосон хулстай байгалийн нөөц газар зэрэг түүхэн дурсгалт газруудтай.

Хүн амын 51,1 хувь буюу 245 нь эрэгтэй, 48,9 хувь буюу 234 нь эмэгтэй тус тус эзэлж байна. Тус багаас Улсын начин 1, Улсын анчин 1, Улсын аварга малчин 3, Аймгийн аварга малчин 6, Сумын аварга малчин 7, Мянгат малчин 16, Алтан унаганы эзэн 2, Аймгийн алдарт уяач 1, Сумын алдарт уяач 3 төрөн гарсан.

Нийт мал сүргээс 213 тэмээ, 6878 адуу, 6400 үхэр, 30841 хонь, 20552 ямаа тус тус эзэлж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.