Байгууллагын ололт, амжилт

Эмнэлэг
2020/04/08
36

Хэнтий аймгийн Баян-овоо сумын Эрүүл мэндийн төвийн ололт ,амжилт :

  1. 2003 онд ЭМЯ-аас зарласан "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах " сум эрүүл мэндийн төвүүдийн дунд зарласан улсын уралдаанд 3-р байр эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаа.
  2. 2006 онд аймгийн тэргүүний хамт олон,
  3. 2012 онд Аймгийн Тэргүүний "Ёс зүйг дээдлэгч хамт олон",
  4. 2013 онд Аймгийн "Нийгмийн эрүүл мэндийн загвар эмнэлэг"," 5 хүртэлх насны хүүхдийн хооллолт, өсөлт хөгжилтийн хяналтыг сайжруулах"уралдаан 2-р байр
  5. 2014 онд Аймгийн тэргүүний "Шилдэг ЭМТ", "Эх, хүүхдэд ээлтэй загвар сум",
  6. 2015 онд МУ-ын "Топ стандарт" эмнэлгээр
  7. 2016-2018 онд аймгийн Эрүүл мэндийн салбарын шалгуур үзүүлэлтээр эхний 5 байрын тус тус эзэлсэн.

Байгууллагын ололттой тал:

  • 2019 онд ДЭМБ-ын 20,0 сая төгрөгийн санхүүжилтээр "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийг нэвтрүүлэх нь" хөтөлбөр хэрэгжиж Элэгний В,С вирус маркер, Мобайл ЭХО, мобайл ЭКГ, цусанд сахар, хлостерин, ХДХВ/ДОХ, тэмбүү, сүрьеэ, амны хөндийн оношлогоо болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг оношлогоог сумын нийт хүн амын 70%-ийг хамруулсан.
  • ОНХСангаар 40,0 сая төгрөгийн хөрөнгөөр нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр хангагдаж эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч байна.
  • 2016 онд магадлан итгэмжлэлийн шалгалтанд 5 жилийн эрх авч хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж байна.
  • 2020 онд Монгол улсын засгийн газраас "Эрүүл шүд- Эрүүл хүүхэд" аяны хүрээнд 25,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Шүдний иж бүрэн кабинетийг тохижуулсан.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.