Танилцуулга

Эмнэлэг
2020/04/08
64

Сумын Эрүүл мэндийн төв нь 1941 онд одоогийн Баян-Овоо сумын төв Жавхлант гэдэг газар анх байгуулагдаж 2 эсгий гэрт 1 сувилагч, 1асрагчын орон тоотой байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн ба сувилагчаар Ядамсүрэн, асрагчаар Цэнджав нар ажиллаж байсан. 1943 онд бага эмчийн салбар,1971 онд их эмчийн салбартай болж их эмчээр Намид эмч ажилласан ба 1948 онд эмнэлгийн анхны барилга баригдаж,1988 онд 15 ортой орчин үеийн зориулалтын эмнэлгийн байртай, 2003,2011 онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 удаа их засвар хийгдсэн.

Эрүүл мэндийн төв нь үйлчлэх хүрээний 4 багийн 609 өрхийн 1916 хүн амд их эмч 4, бага эмч 2,бүртгэл мэдээллийн ажилтан 1, сувилагч 1, вакцинатор сувилагч 1, эм найруулагч 1,нягтлан бодогч 1, үйлчилгээний ажилтан 4,нийт 19 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

1993 онд Монгол Улсын Хүний Гавьяат эмч цол тэмдгээр эх баригч бага эмч Д.Дунгаамаа шагнагдсан.2003 онд ЭМЯ-аас зарласан "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах " сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд зарласан улсын уралдаанд 3-р байр , 2006 онд Аймгийн Эрүүл мэндийн салбарын тэргүүний хамт олон, 2012 онд Аймгийн Эрүүл мэндийн салбарын "Ёс зүйг дээдлэгч хамт олон", 2013 онд Аймгийн "Нийгмийн эрүүл мэндийн загвар эмнэлэг", " 5 хүртэлх насны хүүхдийн хооллолт, өсөлт хөгжилтийн хяналтыг сайжруулах" уралдаанд 2-р байр, 2014 онд Аймгийн тэргүүний "Шилдэг Эрүүл мэндийн төв", 2015 онд "Эх ,хүүхдэд ээлтэй загвар сум", 2015 онд Монгол Улсын "Топ стандарт эрүүл мэндийн төв",2016-2018 онд Аймгийн Эрүүл мэндийн салбарын шалгуур үзүүлэлтээр эхний 5 байрыг тус тус эзэлсэн.

Тус Эрүүл мэндийн төвд цус ,шээсний ерөнхий ,элэгний В,С вирус, ходоодны хеликобактери,бруцеллёз, үе мөчний "С" реактивный фактор, ДОХ,тэмбүү,бэлгийн замын халдварт өвчин,сахар, холестрины тестийн оношлогоо шинжилгээ хийгдэж байна.ОНХСангаар 2015 онд биохимийн анализатор 9 сая төгрөг, нөхөн сэргээх уламжлалт эмчилгээний багаж тоног төхөөрөмж 40 сая төгрөг, 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35 сая төгрөгийн шүдний тоног төхөөрөмжийн иж бүрдлээр хангагдаж,2016 онд магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг 5 жилээр ханган ажилласан.

2019 онд Оросын Холбооны Улсын Өвөр байгалийн хязгаарын Дульдрагын районы Зуткулей сумын Эрүүл мэндийн төв, 2018 оноос Өмнө-говь аймгийн Баян-овоо сумын ЭМТөв, Баянхонгор аймгийн Баян-овоо сумын ЭМТөв, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаатай ажиллаж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.