ХЭНТИЙ АЙМГИЙН БҮХ СУМД УЛСЫН БҮРТГЭЛИЙН ОНЛАЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОВ.

2017 онд Аймгийн Засаг даргын захирамжаар хүн амын төвлөрөл ихтэй Бор-Өндөр сумыг улсын бүртгэлийн нэгдсэн "ePRS" сүлжээнд холбох холболтын зардал, сүлжээ ашигласны төлбөр болох 9.7 сая төгрөгийг шийдвэрлүүлж, "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК сүлжээнд холбосон. Тэгвэл 2018 онд Аймаг, сумдын удирдлагууд иргэддээ төрийн бүртгэлийн үйлчилгээг ойртуулахад анхаарч, санаачилгатай ажиллан 5 сумыг, 2019 онд "Нэг иргэн-Нэг бүртгэл" хөтөлбөрийн зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 10 сумыг тус тус онлайн сүлжээнд холбосноор Иргэний улсын бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг онлайн сүлжээгээр иргэдэд үзүүлэх боломжтой боллоо. Иргэд улсын бүртгэлийн зарим лавлагаа, үйлчилгээг зөвхөн аймгийн төвөөс авч байсан бол одоо онлайн сүлжээний тусламжтайгаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүртээмжтэй түргэн шуурхай авах, иргэдэд эдийн засгийн хэмнэлт гарах боломж бүрдлээ. Тухайлбал, жилд дунджаар иргэдийн 39.1 сая төгрөгийг хэмнэж, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэнэ гэж албаны эх сурвалж тооцоолжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.