"ХАМБА-333- ААВ ЭЭЖИЙН ӨДӨР" өдөрлөгийн үйл ажиллагаа

Сургууль
2020/03/28
20

Багш, суралцагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургуулийн үйл ажиллагааг нийтэд сурталчлах зорилгоор 2018 оноос "ХАМБА - 333" үйл ажиллагааг сар бүрийн 3 дахь долоо хоногийн 3 дахь өдөр 3 цагаас тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулж ажилладаг.

"ХАМБА - 333" үйл ажиллагааны онцлох ажлуудаас дурдвал: Эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх сургалт, зөвлөгөө,суралцагчид юу сурч мэдсэнээ аав, ээждээ тайлагнаж урлагийн тоглолт үзүүлэн, бүтээлийн үзэсгэлэн гаргаж тайлагналаа.

Эцэг эхчүүдийн дунд "Гар бөмбөг"-ийн нөхөрсөг тоглолт, "Янзаган хүрээгээ хайрлая" дэвжээ тэмцээн, бага ангийн суралцагчдын дунд "Оюун цэнгээх цаг" асуулт хариултын тэмцээн, эцэг эхчүүдийн дунд " 30 ном уншъя" уралдаант тэмцээн, АХА танин мэдэхүйн тэмцээн, " Алтан хонх" асуулт хариултын тэмцээн, , "Эцэг эх суралцагчдын хамтын аялал", ялалын хүрээнд эцэг эх болон суралцагчдын хамт оролцсон тэмцээн зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

Эцэг эх, олон нийт, суралцагчдын хамтын оролцоог дэмжих олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургуультай хамтран ажиллах, харилцаа холбоог бэхжүүлэхэд үр дүнгээ өгсөн ажлуудын нэг байлаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.