Түншлэл хамтын ажиллагаа

Сургууль
2020/03/28
35

Чингэлтэй дүүргийн 50-р сургууль, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Дорнод аймгийн 8-р сургууль, Хэнтий аймгийн Хэрлэн 1-р сургууль, Норовлин сумын сургууль, Бэрх сургууль, Батноров сумын сургуулиудтай түншлэн хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Залуу багш нарын заах арга зүй, илтгэх ур чадвар, урлаг, спорт, бүтээлч байдал, авьяас чадвараа хөгжүүлэх зорилгоор "Ур авьяас " тэмцээнд энэ жил 3 дахь жилдээ амжилттай оролцсон.

"Ур авьяас " тэмцээний амжилтуудаас дурдвал:

2018 оны Ур авьяас тэмцээнд багш Д.Ариунболд Урлагын төрөлд тэргүүн байр, бүтээмж болон тенниссийн ур авьяасаар дэд байр, ерөнхий дүнгээрээ Дэд байрт шалгарсан бол Бага ангийн багш Г.Отгонцэцэг теннисийн төрөлд дэд байр, монгол хэл бичгийн багш П.Болортуяа ур авьяасаар тэргүүн байр нэгдсэн дүнгээрээ Гутгаар байр тус тус эзэлж амжилт гарган оролцлоо.

2020 онд Дорнод аймагт зохион байгуулагдаж буй Ур авьяас тэмцээнд Хэнтий аймгаас Баян-Овоо, Батноров сум , Улаанбаатар хотын 50-р сургууль, Дорнод аймгийн сургуулиудын дунд өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан бөгөөд биеийн тамирын багш Ариунболд оролцож урлаг болон спортын ур авьяасаар тэргүүн байранд шалгарсан амжилттай оролцсон.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.