Танилцуулга

Соёлын төв нь 1940 онд Улаан гэр нэртэйгээр байгуулагдаж, 1958 онд клуб, 1980 оноос Соёлын төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Сумын сайн дурын уран сайханчид "Ардын зориг", "Цэнд комиссар", "Гэсэр баатар", "Долоодой", "Учиртай гурван толгой", жүжгүүдийг тайз наа тоглож, олны хүртээл болгож байсан.Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Соёлын төвийг Монгол Улс, ЗХУ-ын Соёлын тэргүүний ажилтан дэд хурандаа дипломатч Хорлоогийн Ёндонгийн нэрэмжит болгосон. 2011 онд 250 хүний суудалтай шинэ соёлын төвийн барилга ашиглалтад авч үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төвийн нийт уран бүтээлчид 412, урын санд байгаа уран бүтээлийн тоо 179, соёлын биет болон биет бус өвийг өвлөн уламжлагч 77, түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар 23 бүртгэгдсэн байна. Соёлын төвийн номын сан нь 10.8 сая төгрөгийн 4159 номтой, 12 суудал бүхий уншигчийн танхимтай, жилд дунджаар 1359 уншигчдад 1698 номыг олгон ажилладаг. 2017, 2018 онуудад БСШУСЯ- наас нийт 2.2 сая төгрөгийн санхүүжилтээр 185 ном худалдан авч баяжилт хийгдсэн.Төмөр, чулуун зэвсгийн дурсгалт газар 2, Хадны зураг бичгийн дурсгал 1, Булш оршуулгын хиргисүүр 4, дөрвөлжин булш 17, эртний булш 33, Тахил тайлгын байгууламж 20, Барилга архитектурын дурсгал буюу эртний хотын туурь 1, сүм хийдийн туурь 5, агуй түр оромж 1, уран барилга хөшөө 2, Хөшөө дурсгал 3, үйлдвэрлэлийн ул мөр хадгалсан газар 1 нийт 89 иргэдийн гар дээр хадгалагдаж буй 90 эд өлгийн зүйлтэй, соёлын биет бус өв уламжлагч 77 иргэн байна. Аравтын зохион байгуулалттай малчдын бүлгүүдэд түүх соёлын үл хөдлөх дурсгалт 23 газруудыг сумын Засаг дарга, багийн Засаг дарга, аравтын ахлагч нартай гурвалсан гэрээг байгуулан ажиллаж байна.Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дансранбилэгийн Догсомын нэрэмжит "Хөх торгон дээл" ардын дууны болон Соёлын тэргүүний ажилтан Хорлоогийн Ёндонгийн нэрэмжит "Монгол бүжгийн гайхамшиг" бүжгийн уралдаануудыг эвент арга хэмжээ болгон зохион байгуулж байна. Аймгийн соёлын байгууллагуудын ажлын үзүүлэлтээр 2015 онд гуравдугаар байр, 2016 онд дэд байр, 2017 онд дөрөвдүгээр байр,2018 онд гуравдугаар байр тус тус эзэлсэн.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.