Мал сүргийн тоо өмнөх оныхоос 3.3 хувиар өссөн.

Мал сүргийн тоо өмнөх оныхоос 3.3 хувиар өсч хээлтэгчийн сүрэгт эзлэх хувийн жин 40 хувьд хүрч, Үзэмчин, Барга үүлдрээр сайжирсан хонины тоо 33115 буюу 32 хувь, Баяндэлгэрийн улаан үүлдрээр сайжруулсан ямааны тоо 10926 буюу 16 хувьд хүрээд байна. Ямааны ноолуурын гарцыг тодорхойлоход эр ямаа 0.7-0.9 кг, эм ямаа 0.3-0.5 кг, борлон 0.2-0.3 кг болсон нь малчдын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байна. Үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр Түмэнцогт суманд үржүүлж байгаа махны чиглэлийн талын улаан үүлдрийн бухыг сайжруулагчаар ашиглаж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.