Засгийн газрын мөрийн хөтөлбөр, "Монгол мал" үндэсний хөтөлбөр, "Малын генетик нөөцийн тухай" хууль, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хууль тогтоомж, стандарт, нийтээр дагаж мөрдөх, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж, малыг гоц халдвар

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, "Монгол мал" үндэсний хөтөлбөр, "Малын генетик нөөцийн тухай" хууль, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хууль тогтоомж, стандарт, нийтээр дагаж мөрдөх, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж, малыг гоц халдварт болон халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй хүнсээр хангах бодлогыг хэрэгжүүлж, малын эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг Түмэнсувд ХХК, Эх цаг ХХК, Дэлгэрэх наран- Эрдэнэ ХХК-тай сумын Засаг дарга, мал эмнэлгийн тасагтай, гурвалсан гэрээ байгуулан ажиллаж, 2018 онд мал эмнэлгийн тасаг нь жилийн ажлын үр дүнгээрээ аймагтаа тэргүүн байранд шалгарсан.

2018 онд Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад нийт 126585 мал, 2019 онд 19066 бод, 180229 бог мал, 2-р тарилганд 22736 үхрийг 100 хувь хамруулж, ХАА-н тасаг болон мал эмнэлгийн тасаг байнгын хяналт тавин ажиллаж байна.

2018 онд гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 118458 мал, 2019 онд 38972 хурга хамрагдсан.

2018 онд 2196 үхэрт дуут, 7180 бог малд дотрын халдварт хордлого, 1599 бод, 2381 бог, 56 нохойд галзуу, 197 бод, 9196 бог малд боом, 2090 бод, 2977 бог малд цусан халдварт, 1000 бод малд сахуу, 2398 бог малд шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийгдэж нийт 31270 мал буюу 99.5 хувь,

2019 онд 2191 бод, 7771 бог малд боом, 2655 бод, 1496 бог 173 нохойд галзуу, 2182 үхэрт дуут, 1266 бод, 963 бог, 79 гахайд цусан халдварт, 7959 бог малд дотрын халдварт хордлого, 460 бод малд сахуу, 5769 бог малд шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийгдэж нийт 32964 мал буюу 99.6 хувь хамрагдсан.

2018 онд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд тугал 2227, хурга 20646, ишиг 11503 нийт 34376 мал буюу 98.6 хувь,

2019 онд тугал 2981, хурга 28198, ишиг 13150 нийт 44329 мал буюу 99.3 хувь хамрагдсан.

2018 онд 952 малд бруцеллёзын шинжилгээнд хамрагдахаас 800 мал 84.1 хувь,

2019 онд 1266 мал хамрагдахаас 1144 мал буюу 90.3 хувь нь хамрагдсан.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.