"Талын цэц" шагайн баг нь 2019 онд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын ойн баяр наадамд тэргүүн байруудыг эзэллээ.

Үндэсний уламжлалт өв соёлоо хадгалан, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх зорилгоор 2014 онд "Талын цэц" шагайн баг нь аймгийн хүндэт харваач Намсрайн Дэлгэрбат агсаны санаачилгаар байгуулагдсан бөгөөд шагайн харваан спортыг хүүхэд, залуучуудын дунд тасралтгүй хичээллүүллүүлсэний үр дүнд Улсын хүндэт харваач 1, аймгийн хүндэт харваач 4, аймгийн өсөх идэр харваач 2, Аймгийн гоц мэргэн 8 төрөн гарсан. "Талын цэц" шагайн баг нь 2019 онд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын ойн баяр наадамд тэргүүн байруудыг эзэлж багаараа "Аймгийн гоц мэргэн" цолны болзолыг хангаж, цолны мялаалга наадмыг нээлттэйгээр зохион байгуулж Улаанбаатар хот, 4 аймгийн 20 багийн 200 гаруй шагайчид оролцлоо. "Талын цэц" шагайн холбоо нь 2016, 2019 онуудад сумын "Шилдэг төрийн бус байгууллага"-аар шалгарсан.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.