Хэрлэн гол, нуур орчны хог хаягдлыг цэвэрлэх хариуцах талбайн хил хязгаарын хуваарийг батлаж холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.​

Сумын Засаг даргын 2019 оны 64 тоот захирамжаар аж ахуй нэгж, байгууллага, аравтын зохион байгуулалттай малчны бүлгүүдэд Хэрлэн гол, нуур орчны хог хаягдлыг цэвэрлэх хариуцах талбайн хил хязгаарын хуваарийг батлаж холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.Жил бүрийн 7-8 сард "Шарилжгүй-Баян-Овоо" аяныг сумын аж ахуй нэгж, байгууллагуудын дунд 2-3 удаагийн түүвэр цэвэрлэгээг зохион байгуулж, 120 гаруй хүн ажиллаж, Хэрлэн голын эрэг дагуу хаягдал дугуй ашиглан 6 ш хогийн савыг байршуулаад байна. Сумын Засаг даргын 2011оны 66 тоот "Хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах тухай" захирамжаар сумын төвийн хогийн цэгийн байршлыг тогтоон хог хаягдлыг төвлөрүүлж, камержуулаад байна.

2019 онд Хогийн цэгийг ландшафтын аргаар дарж булах зураг төсөв хийгдэж, 2020 онд Хогийн цэгийн тохижилтыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлээд байна. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор ОНХС-гаас 18.0 сая төгрөгийн хөрөнгөөр оруулалтаар "Кама" маркийн автомашин авч, хог тээвэрлэх үйл ажиллагааг гэрээт ажилтнаар гүйцэтгүүлж байна. Нийтээр дагаж мөрдөх "Сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн журам"-ийг боловсруулан багийн ИНХ, сумын Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан, хэлэлцүүлж, 2019 оны сумын ИТХ-ын 7 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай" 01 тоот тогтоол батлагдаж. Уг тогтоолын танилцуулгыг бэлтгэн Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүйн яамаар хянуулан бүртгүүлж, хяналт тавин ажиллаж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.