Тус суманд 8 айлын жишиг орон сууцыг "Их Шовх"ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан

Аймаг, сумын төвийн иргэд тав тухтай, дулаан хангамж, цэвэр ус, бохир усны цооногтой, хямд өртөгөөр орон сууцжуулах "Жишиг орон сууц" эко төслийг Монголын хот байгуулалтын хөгжлийн танхмаас санаачилсан Үндэсний хэмжээний брэнд төслийн эхнийх нь тус суманд 8 айлын жишиг орон сууцыг "Их Шовх"ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан.Тус төслийн 1 айлын орон сууц нь 39.1 кв.м талбайтай бөгөөд үүдний хэсэг, ариун цэврийн өрөө, зочны өрөө гал тогооны хамт,унтлагын өрөө зэргээс бүрдэх 2 өрөө сууц бөгөөд гадна хашаа, явган зам, гэрэлтүүлэг, бичил цэцэрлэг, ногоон байгууламжтай нь онцлог бөгөөд халаалт, бохирын нэгдсэн сүлжээнд холбогдсон.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.