’Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр

'Нэг иргэн-Нэг бүртгэл" үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг 'Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил', 'Иргэний оролцоотой шинэ Хэнтий төслийн хүрээнд ард иргэддээ төрийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сумын ЗДТГазар иргэний бүртгэлийн онлайн сүлжээний тоног төхөөрөмжид 986800 төгрөг,4 corе-н оптик кабель татах, улсын бүртгэлийн сүлжээг холбоход 1216390 төгрөг,Суурийн компьютер, сүлжээний хураамж 2100000 төгрөг, нийт 4303190 төгрөгийг зарцуулсан байна.

2019 оны 11 сард сум Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдосноор улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг иргэд орон нутгаасаа түргэн шуурхай авах нөхцөл бүрдсэн юм.Өмнө нь сумын иргэн аливаа тодорхойлолт, лавлагааг авахын тулд аймгийн төв Чингис хотод очиж улсын бүртгэлийн хэлтсээс авдаг байсан бол одоо сумын улсын бүртгэгчээс авах боломжтой болсноор 2020 оны 3 сарын байдлаар 130 иргэн бүртгэлийн лавлагаа авсан нь ойролцоогоор иргэдэд 1500000 төгрөгний эдийн засгийн болон цаг хугацааны хэмнэлтийг бий болгожээ. Ийнхүү бүртгэлийн үйлчилгээ иргэдэд ойртсонд иргэд талархалтай хандаж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.