Өрх, иргэдэд хувиараа хөдөлмөр эрхлэх бололцоог бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн онцлогт тохирсон жижиг дунд үйлдвэрлэл шинээр эрхлэх болон тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох, төсөл хөтөлбөр

Сум хөгжүүлэх сан нь Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын дагуу сангийн хөрөнгийг сумын хөгжлийг дэмжсэн иргэд болон аж ахуйн нэгжид жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулж байна.Улсын төсвөөс 2011-2014 онуудад нийт 168.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, сангийн хөрөнгө оруулалтын бодлогын уялдаа, холбоог хангаж, "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"-тэй уялдуулан сумын хэмжээнд тэргүүлэх чиглэлийг жил бүр ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж ажилладаг. Засгийн газрын 153 дугаар тогтоолд заасны дагуу сангийн жилийн төсөв, тухайн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар танилцуулан батлуулж, сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Г.Энхзаяагаар ахлуулан, Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж, сангийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг сумын Засаг дарга Д.Баянмөнх ахлан Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооны бодлогыг хариуцсан мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банкны салбарын төлөлөөл болон баг тус бүрээс нэг иргэний төлөөлөлийг оролцуулж 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, нэн шаардлагатай тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслүүдэд журмын хүрээнд шийдвэр гарган зээл олгож байна. Багийн Иргэдийн Нийтийн Хуралдаанаар төсөл хүсэгч иргэдийн төслийг хэлэлцэж, шийдвэр гарган сангийн зөвлөлд уламжилж, ил тод байдлыг ханган шийдвэрлэн ажилладаг.

2017 онд Сум хөгжүүлэх санд 3 иргэн өргөдөл, төслөө ирүүлснээс сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар төслүүд дэмжигдэж 4-р багийн иргэн Ш.Мөнхбатын "Баян-Овоо МТ шатахуун түгээх станц" байгуулах төсөлд 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулан 40 сая төгрөг, 2-р багийн иргэн Б.Оюунболорын "Арвижих" талх нарийн боовны цех байгуулах төсөлд 10 сая төгрөг, 2-р багийн иргэн С.Наранбаатарын "Хүчин Наран" универсал трактор худалдан авах төсөлд 23 сая төгрөгийн зээлийг тус тус олгож ажиллалаа.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр тогтоолоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлуулсан.

Сум хөгжүүлэх сангаас 2019 оны 2-р багийн иргэн Ч.Тэрбишийн "Газар шим" төсөлд 6.0 сая, 3-р багийн иргэн Х.Идэрзаяагийн "Нийтийн халуун ус" төсөлд 30.0 сая, 2-р багийн иргэн Б.Оюунболорын "Арвижих талх нарийн боовны цехийн барилга барих" төсөлд 30.0 сая, нийт 66.0сая төгрөгийн зээлийг олгосон.

Х.Идэрзаяа нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийтийн халуун ус" төслийн нээлтийг хийж халуун усны барилгаа ашиглалтанд оруулж, орчин үеийн стандартын шаардлага хангасан шүүршүүр, сауны өрөөтэй халуун усны газартай болсон.

2017 онд Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн 22 зээлдэгч 58.2 сая төгрөг, 3 хэвийн зээлдэгч 6.2 сая төгрөг нийт 64.4 сая төгрөгийн орлого төвлөрч хугацаа хэтэрсэн 9 зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулж, 2017 оны жилийн эхэнд хугацаа хэтэрсэн зээлийн авлага 123.7 сая төгрөг байсан бол 2017 оны жилийн эцсийн байдлаар 47.1 хувиар буурч 65.5 сая төгрөг болсон.

2018 онд хугацаа хэтэрсэн 8 зээлдэгч 13.1 сая төгрөг, 4 хэвийн зээлдэгч 25.4 сая төгрөг нийт 38.5 сая төгрөгийн орлого төвлөрч хугацаа хэтэрсэн 4-н зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулж, 2018 оны жилийн эхэнд хугацаа хэтэрсэн зээлийн авлага 65,5 сая төгрөг байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 20 хувиар буурч 52.4 сая төгрөг болсон.

2019 онд хугацаа хэтэрсэн 7 зээлдэгчийн 16.3 сая төгрөг, 7 хэвийн зээлдэгчийн 28.6 сая төгрөг нийт 45 сая төгрөгийн орлого төвлөрч, хугацаа хэтэрсэн 3, хэвийн 1 зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулж, 2019 оны жилийн эхэнд хугацаа хэтэрсэн зээлийн авлага 52.4 сая төгрөг байсан бол 2019 оны жилийн эцсийн байдлаар 49.6 сая төгрөг болж 5.4 хувиар буурч, 2019 оны жилийн эцсийн 170.2 сая төгрөгийн авлагад хугацаа хэтэрсэн зээлийн авлага 49.6 сая төгрөг буюу 29.1 хувь байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн журмыг шинэчлэн баталлаа. Сангаас ХАА-н үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх болон үйл ажиллагааг өргөтгөх, малжуулах төсөл, өрхийн амжиргааг дээшлүүлэхэд зориулан хөнгөлөлттэй зээлийг олгож байна. Сангийн шинэчилсэн журманд заасны дагуу 2017 онд сангаас зээл авч төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй иргэдийн төслийг багийн иргэдийн нийтийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэн төслүүдийг төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрийг гаргасан.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 53 дугаар тогтоолоор сангаас нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг 30.0 сая төгрөгөөр тогтоолоо.

2017 онд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн хөрөнгөөр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 4 иргэн бизнесийн төсөл, хашаажуулах төсөлд хүсэгч 2 иргэн , малжуулах төсөлд хамрагдах хүсэлтэй 12 иргэн өргөдлөө ирүүлснээс төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлын шийдвэрээр 3-р багийн иргэн Г.Нэргүйн "Хадлангийн салаа" төсөлд 30.0 сая төгрөг, 4-р багийн иргэн Ц.Баянсувдын хашаажуулах төсөлд 2.4 сая төгрөг, Г.Мөнгөнцэцэгийн хашаажуулах төсөлд 2.0 сая төгрөгийн зээл, 4-р багийн иргэн Д.Цэцэгмаа, Д.Бямбажав, Г.Энхбаяр, Э.Баярцэцэг, Д.Цагаанхүү нарт тус бүр 5.0 сая төгрөгийн малжуулах төслийн малыг шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэжтөсөлд хамруулсан.

2018 онд сангаас 4-р багийн иргэн Д.Бямбадоржид 5.0 сая төгрөг, Д.Батжаргалд 5.0 сая төгрөг, Х.Дагдандоржид 4.3 сая төгрөг нийт 3 иргэнд 14.3 сая төгрөгийн малжуулах төслийн зээлийг олгосон.

2019 онд 4-р багийн иргэн Д.Цагаандарийн "Гоёл" үсчний тоног төхөөрөмж худалдан авах төсөлд 3.0 сая төгрөг, Ч.Мягмардашийн "Хивс цэвэрлэгээ, хуурай хими цэвэрлэгээ, угаалгын төв" байгуулах төсөлд 30.0 сая төгрөг нийт 2 иргэнд 33.0 сая төгрөгийн зээлийг олголоо. Д.Цагаандарь нь төслийн санхүүжилтээр үсчний тоног төхөөрөмж худалдан авч үйл ажиллагаагаа явуулж байна.

2017 онд Жижиг дунд бизнесийг дэмжих санд хугацаа хэтэрсэн 15 зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулж 9.5 сая төгрөг, 8 хэвийн зээлдэгч 17 сая төгрөг нийт 26.5 сая төгрөг, 2018 онд Жижиг дунд бизнесийг дэмжих санд хугацаа хэтэрсэн 13 зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулж 3.8 сая төгрөг, 9 хэвийн зээлдэгч 18.7 сая төгрөг нийт 22.5 сая төгрөг, 2019 онд хугацаа хэтэрсэн 4 зээлдэгчийн 5.6 сая төгрөг, 3 хэвийн зээлдэгчийн 23.6 сая төгрөг нийт 29.2 сая төгрөгийн орлого төвлөрч, 2019 оны жилийн эцсийн 67.7 сая төгрөгийн авлагад эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн авлага 30.0 сая төгрөг буюу 44.3 хувь байна.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй 5.0 сая төгрөгийн санхүүжилттэй "Зөгий" төслийг тус сумын 4-р багийн иргэн З.Оюунтуяад олгоод байна.

Суманд нийт 609 өрхөд 1927 иргэн амьдарч байгаагийн хөдөлмөрийн насны хүн ам 1215, эдийн засгийн идэвхитэй 985 иргэн байна. Үүнээс ажиллагсад 864 ажилгүй иргэд 35 байна.

2018 оны жилийн эцсийн байдлаар ажилгүй иргэдийн судалгаанд 149 иргэн хамрагдсанаас ажил идэвхитэй хайгч иргэний бүртгэлд 88 иргэн бүртгүүлж, 2019 оны жилийн эцсийн байдлаар хөдөлмөрийн насны ажилгүй 103 иргэнийг ажлын байранд зуучлагдсан байгааг ангилж үзвэл шинэ ажлын байранд 9, байнгын ажлын байранд 76, түр ажлын байранд 18 иргэн зуучлагдаж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээнд 67 иргэн хамрагдсанг зохих маягтын дагуу бүртгэн хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүллээ.

2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 186 ажилгүй иргэд үүнээс

2016 онд 55 иргэн,

2017 онд 90 иргэн,

2018 онд 76 иргэн,

2019 онд 103 иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангасан. Үүнээс 2016-2019 онд 151 иргэнийг байнгын ажлын байртай болгож бодит ажилгүйдлийг 81.1%, ажилгүйдлийн түвшинг 22.1 %-иар буурууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогддог төсөл хөтөлбөрөөс нийт 188924,8 мян.төгрөгний санхүүжилтээр 51 төсөл хэрэгжүүлэн 72 иргэнийг байнгын шинэ ажлын байранд, 93 иргэнийг түр ажлын байранд зуучласан байна.

2015 онд 8 төсөл хэрэгжүүлэн 33520,0 мян.төг зарцуулан байнгын ажлын байр 14 иргэн, түр ажлын байранд 10 иргэн,

2017 онд 12 төсөл хэрэгжүүлэн 42760,0 мян.төг зарцуулан байнгын ажлын байранд 13 иргэн, түр ажлын байранд 42 иргэн,

2018 онд 19 төсөл хэрэгжүүлэн 77000,0 мян.төгрөг зарцуулан 32 иргэн байнгын ажлын байранд, 16 иргэн түр ажлын байраар, 2019 онд 12 төсөл хэрэгжүүлэн 35644,8 мян.төг зарцуулан 13 иргэн байнгын ажлын байранд, 25 иргэн түр ажлын\ байранд зуучлагдсан.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд: "Ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт нийт 2017- 2019 онд хүнсний бүтээгдэхүүн, ахуйн үйлчилгээ, барилга, өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр 5 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд 12000,0 мян.төгрөгний санхүүжилтийг зарцуулж 7 ажлын байр шинээр бий болгов.

2017 онд Д.Эрдэнэбатад Дугуй засвар төсөлд 3000,0 мян.төг, М.Оюунжаргалд Монгол үндэсний хувцас төсөлд 3000,0 мян.төг, 2018 онд4-р багийн иргэн М.Намсрайд эсгий эсгий эдлэлийн өрхийн үйлдвэрлэлд 2000,0 мян.төг, Д.Алтанцэцэг талх нарийн боовны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад нь 2000,0 мян.төг, Б.Ганзоригийн "Ултай блок" үйлдвэрлэлд 2000,0 мян.төгрөгний төслүүдийг хүлээн авч сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж ХХҮГазарт хүргүүлж, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулан төслийнхэрэгжилт амжилттай сайн явагдаж байна.

2017-2019 оны зээлийн эргэн төлөлт 100 хувь төлөгдөж өр авлага үүсгэхгүй ажиллаа.

Ажил олгогчийн урамшуулал: 2018 онд Талын тайхар ХХК нь 40-өөс дээш насны хөдөлмөр иэрхлэлтийн байгууллагад 6 сараас дээш хугацаанд ажил идэвхитэй хайгч иргэн Т.Одгэрэл, ХБэрхшээлтэй иргэн Д.Доржхуяг, Жавхлант гүрэм хоршоо Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Бархас нарыг байнгын ажлын байраар хангахаар ХХҮГ-тай гэрээ байгуулан 3 иргэнийг байнгын ажлын байраар хангаж ажилласны үр дүнд 2 ААН байгууллага, ажил олгогчид 7200.0 мянган төгрөгийн урамшуулал, 2018-2019 онд "Гэрээт малчин- өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтийн төсөл"-д 2 ажил олгогч, туслах малчнаар 2 өрхийн 4 гишүүнийг байнгын ажлын байранд авч ажиллуулсаны үр дүнд ажил олгогч болон туслах малчдын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 6 иргэнд 2556.8 мянган төгрөгийг ХХҮГ-аас зарцуулж, ажил олгогчийн урамшуулалд хамрагдахаар болзол хангагдан ажиллаж байна.

Нийтийг хамарсан ажлын хүрээнд: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдлоос сэргийлэх зорилгоор сумын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд бүтээн байгуулалт, мод тарих, 2 га ногоон байгууламжийн мод сөөгийг тогтмол услах, арчлах, хог хаягдлыг цэвэрлэхээр нийтийг хамарсан ажил зохион байгуулж ажилгүй иргэдийг зохион байгуулалтай ажиллуулан өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор 2015-2019 онд нийт 6 удаагийн нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 78 иргэнийг түр ажлын байраар хангаж 19760.0 мянган төгрөгийн цалин олгож өрхийн амьжиргаанд дэмжлэг үзүүлж,

2015 онд 10 иргэнд 2520.0 мянган төгрөг,

2017 онд 40 иргэнд 11200.0 мянган төгрөг,

2018 онд 10 иргэнд 2520.0 мянган төгрөг,

2019 онд 18 иргэнийг түр ажлын байраар хангаж 3528.0 мянган төгрөгийн цалин олгож өрхийн амьжиргаанд дэмжлэг үзүүлсэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөлтэй санхүүгийн дэмжлэгт 2017-2019 онд 3 иргэнд 9000.0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэн 5 иргэнийг ажлын байраар хангаад байна. 2017 онд Ж.Эрдэнэбаатар ахлагчтай нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот өрхийн гишүүдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж төмс хүнсний ногоо тариалахад нь зориулан 3000.0 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг, 2018 онд Х.Барсбаатарт өрхийн хүнсний ногоо тариалалтанд нь эргэн төлөлтэй 1000.0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 2019 онд Б.Мөнхбаатарын "Чанар хийц" блокны төсөлд 5.0 сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлж аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамрууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ж.Эрдэнэбаатар ахлагчтай нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот өрхийн гишүүдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулжтөмс хүнсний ногоо тариалахад нь зориулж Хөгжлийн бэрхшээлтэйиргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс эргэн төлөлттэй 3000.0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авсанаар тариалалтын газраа нэмэгдүүлэн усалгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж 05-аас 1 га талбайд төмс хүнсний ногоо тариалан 7 тн хүнсний ногоо хураан авч өрхийн амьжиргаандаа дэмжлэг үзүүлж байна. 2018 онд 05 га талбайд тариалалт хийж 3 тн төмс хүнсний ногоо хураан авч 3.0 сая төгрөгийн орлого, 2019 онд 7тн төмс хүнсний ногоо хураан авч 7.0 сая төгрөгийн орлоготой ажиллалаа.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт ажилгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Мөнхбаатар нь 2019 онд 5000.0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай авч тоног төхөөрөмжөө худалдан авсанаар 3 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллаж 7000 ширхэг блок үйлдвэрлэн хөрш зэргэлдээ Батноров суманд 1500 ширхэг, өөрийн сум орон нутагт 5500 ш блокийг борлуулж 8400.0 мянган төгрөгийн орлоготой ажилласанаар 2740.0 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Ахмад настны зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд: Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх ахмад настан нь өөрийн амьдралын явцад олж авсан, мэдлэг туршлагадаа тулгуурлан өрхийн орлого нэмэгдүүлэх зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлтэй 3000.0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг зураг технологийн ахмад багш Ш.Нарангэрэл "Бэлэг дурсгал зүйлс" төсөл хэрэгжүүлэн ажиллаж зээлийн эргэн төлөлтийг 2019 онд 1500.0 мянган төгрөг төлөх ёстойгоос 1230.0 мянган төгрөг төлж зээлийн эргэн төлөлт 82 хувьтай. Мөн ахмад багш С.Намжимдорж залуу багш нарт "Зөвлөн туслах" Д.Тогоонтөмөр зорилтот өрхийн гишүүдэд эсгий эдлэлээр, Монгол улсын гавъяат эмч Д.Дунгаамаа ЭМТ-ийн залуу эмч нарт ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг үзүүлж тус бүр 280.0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдаад байна. 2018-2019 онд давхардсан тоогоор 6 ахмад настан 4400.0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч хамрагдсан хүний тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний хүрээнд: Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн 3 иргэнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь зориулан 5.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгов.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд: 2015-2019 онд 4 багийн 26 малчин өрхийг малжуулан 52 байнгын ажлын байр бий болгож, 121 сая төгрөгийн 2264 мал худалдан авч өгсөнөөр 2019 оны жилийн эцсийн байдлаар хөтөлбөрийн үр дүнд 6225 малтай болж 3961 малаар өссөн байна. 2015 оны малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн үр дүнд 7 өрхөд 31 сая төгрөгийн 428 малаар малжуулан 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 945 мал тоолуулж 14 байнгын ажлын байр бий болгосноор 2019 оны жилийн эцсийн байдлаар 1586 мал тоологдсон нь 641 толгой малаар өсөж хөтөлбөрийн хэрэгжилт 67.8 хувь байна. 2017 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн шаардлага хангасан хонин толгойд шилжүүлсэнээр 200 хүртэл толгой малтай 35 хүртэлх насны 2 гишүүнтэй 5 өрхөд 24 сая төгрөгийн 482 малаар малжуулсанаар 2017 оны жилийн эцсийн байдлаар 815 мал тоологдож 10 иргэнийг байнгын ажлын байранд зуучлан 2019 оны жилийн эцсийн байдлаар 1225 мал тоолуулсан нь 410 малаар өсөж хөтөлбөрийн үр дүн 50.3 хувь байна.

2018 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 18- 45 хүртэлх насны 2 гишүүнтэй богт шилжүүлсэнээр 200 хүртэл толгой малтай 10 өрхөд 47.0 сая төгрөгийн 999 малаар малжуулсанаар 2017 оны жилийн эцэст 621 малтай байсан өрхүүд нь 2018 оны жилийн эцсийн байдлаар 2022 мал тоологдож 20 иргэнийг байнгын ажлын байранд зуучлаж 2019 оны жилийн эцсийн байдлаар 2828 мал тоолуулж 2207 толгой малаар өсөж хөтөлбөрийн үр дүн 355.4 хувьтай байна.

2019 онд 7 малчин өрхийн төсөл хүсэлтийг хүлээн авч өрхийг сонгон шалгаруулах ажлыг сумын Засаг Дарга, Засаг даргын Тамгын газар, амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийн хяналтан дор зохион байгууллаж 4 өрхийг сонгон шалгаруулж 19 сая төгрөгийн 355 малаар малжуулав.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.