Монгол улсын Төсвийн тухай хуулийн удирдлага зарчим, журмаар тогтоосон тусгай шаардлагуудад нийцүүлэн, өнөөгийн мөрдөж байгаа бусад хууль тогтоомжийн хүрээнд сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн эх үүсвэр болон зардлыг 5 жилийн с

Монгол улсын Төсвийн тухай хуулийн удирдлага зарчим, журмаар тогтоосон тусгай шаардлагуудад нийцүүлэн, өнөөгийн мөрдөж байгаа бусад хууль тогтоомжийн хүрээнд сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн эх үүсвэр болон зардлыг 5 жилийн судалгаанд үндэслэн оновчтой төлөвлөн, төсөвт байгууллагуудын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримтыг боловсруулан мөрдүүлж, мэдлэг арга зүйн зөвлөгөө өгч, байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. 2019 онд төсвийн орлогын түгээмэл тархацтай ашигт малтмалыг 6600,0 мянган төгрөгөөр, бусад орлогыг 3000,0 мянган төгрөг, нийт 9600.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн батлуулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийг 8409.0 мянган төгрөгөөр, ЗДТГ төсвийг 1191.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн ИТХ-ын иргэний танхимын ажилтны цалинд 6309.0 мянган төгрөгийг, Хурлын Тэргүүлэгчдийн урамшуулалд 500.0, Үндсэн хуулийн өдрийн арга хэмжээнд 200.0, Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт 150.0, УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах насанд хүрэгчдийн сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнд 200.0, Шилдэг багийн ИНХ-ын шагналд 150.0 Шилдэг тэргүүлэгчийн шагналд 100.0, Шилдэг төлөөлөгчийн шагналд 100.0 мянган төгрөг, ИТХ-ын 3 ажилтанд 700.0, багийн Засаг дарга нарт 924.0, ЗДТГ-ын гэрээт 4 ажилтанд 267.0 мянган төгрөгийн унаа хоолны хөнгөлөлтийн зардалыг төсөвлөн зарцуулж ирлээ. 2018 оны Орон нутгийн давсан орлогоос Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд 29166.8 мянган төгрөгийг батлуулж, сумын төвлөрсөн халаалтын инженерийн шугам сүлжээний зураг төсөвт 8210.7 мянган төгрөг, "Авьяаслаг-Баян- Овоочууд" дэд хөтөлбөрт 3000.0 мянган төгрөг, "Архидалтгүй-Баян- Овоочууд" дэд хөтөлбөрт 1500.0 мянган төгрөг, " Гамшгаас хамгаалах" дэд хөтөлбөрт 1500.0 мянган төгрөг, ИТХ, ЗДТГ-т Нөөтбүүк худалдан авахад 4500.0 мянган төгрөг, Иргэний бүртгэлийн онлайн сүлжээний тоног төхөөрөмж, компьютер худалдан авах зардалд 2700.0 мянган төгрөг, Онлайн сүлжээний төлбөр хураамжинд 600.0 мянган төгрөг, www.bayan-ovoo.mn вэб сайтыг хөгжүүлэхэд 1300.0 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Сумын Иргэдийн Төлөлөөгчдийн хурлын 2018 оны 7 дугаар хуралдаанаар 2017 оны үлдэгдэл орлогоор 2018 оны төсвийг нэмэгдүүлэн 1498.1 сая төгрөгөөр, 2019 оны 9 дүгээр хуралдааны 03 тоот тогтоолоор 2020 оны төсвийн нийт зардлыг 2200.2 сая төгрөгөөр батлуулж мөрдөж ажилласан байна.

Монгол Улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар жилийн төсвийг батлуулж, төсвийг хэтрүүлэлгүй зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж байна. 2016-2019 оны төсвийн жилд санхүүгийн сахилга батыг чанд сахин ажиллсаны үр дүнд төсвийг зарлагын хуваарийн дагуу зарцуулж авлага өглөг үүсгэхгүй ажиллаа.

2018 онд нийт 261,3 сая төгрөгийн авлага үүссэнийг тодруулбал: ОНХСангийн зураг төсвийн авлага 16,9 сая төгрөг, Эргэлтийн эмийн сангийн эмийн үнийн авлага 0,4 сая төгрөг, СХС, ЖДБДС-гийн олгосон зээлийн авлага 230.8 сая төгрөг, ЗДТГазрын нэмэлт дансны үлдэгдлийн авлага 12.1 сая төгрөг, ЕБсургуулийн нэмэлт дансны үлдэгдлийн авлага 0.3 сая төгрөг, Цэцэрлэгийн нэмэлт дансны үлдэгдлийн авлага 0,8 сая төгрөг байна.

Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн, татвар төлөгчид рүүгээ хандсан бүхий л төрлийн үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. 2018 онд Улсын төсөвт 3 нэр төрлийн 23450.0 мянган төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 3 нэр төрлөөр 32876.0 мянган төгрөгийн орлого төвлөрч, 9426.0 мянган төгрөгөөр орлого давж, 140.1 хувь, аймгийн төсөвт 5 нэр төрлийн 84900.0 мянган төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 5 нэр төрлийн 103868.6 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж, 18968.6 мянган төгрөг төлөвлөгөөнөөс давж, 122.3 хувь, сумын төсөвт 11 нэр төрлийн 31529.0 мянган төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 57728.1 мянган төгрөгийн орлого төвлөрч, 26199.1 мянган төгрөгийн орлого төлөвлөгөөнөөс давж, 183 хувиар тус тус татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж ажиллалаа. 2019 онд Улсын төсөвт 3 нэр төрлийн 15550,0 төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 3 нэр төрлөөр 29919,0 төгрөгийн орлого төвлөрч, 14369,0 төгрөгийн орлого төлөвлөгөөнөөс давж, 192.4 хувь, аймгийн төсөвт 5 нэр төрлийн 88150.0 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 5 нэр төрлийн 142993.1 төгрөгийн орлого төвлөрч, 54843.1 төгрөг төлөвлөгөөнөөс давж 162.2 хувь, сумын төсөвт 11 нэр төрлийн 50747.5 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 86109.4 төгрөгийн орлого төвлөрч, 35361.9 төгрөгийн орлого төлөвлөгөөнөөс давж 169.7 хувиар тус тус давж биелэсэн байна. 2019 оны байдлаар татварын албанд бүртгэлтэй 43 аж ахуйн нэгж байгууллага байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч 5 аж ахуйн нэгж байна. Орон нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хан шашир" ХХКомпани нь АМНАТ, Газрын төлбөр, Ус рашааны нөөц ашигласны төлбөр, Суутган-1, Хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамжийг төвлөрүүлэн хуулийн хүрээнд хамтран ажиллаж, эдийн засгийн өсөлтийг хангах, татварын бааз суурь, хүн амын бодит орлого, ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татварын үйлчилгээг сайжруулах, татварын чиглэлээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх замаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр нь бүрэн биелүүлэн төвлөрүүлж байна. Төсвийн орлогын төслийг олон жилийн динамик судалгаа, холбогдох мэдээлэлд үндэслэн, орлогод нөлөөлөх хүчин зүйлсийг тооцон үндэслэлтэй боловсруулж, татвар ногдуулалтыг хийж хэвшсэн. Орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөний хуваарийг тухайн орлогын онцлог, хуульд заасан хугацаатай уялдуулан үндэслэлтэй боловсруулж хэрэгжилтийг бүрэн хангаж ажилладаг.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож, мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор тус суманд ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид олгох жонш борлуулах гарал үүслийн бичгийн хураамжийн хэмжээ, "Хэрлэн голын төмөр бетонон гүүрээр зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авах журам, төлбөрийн хэмжээг тус тус батлуулан ажиллаж байна. Сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/75 дугаар захирамжаар Гүрмийн нуурын бүсэд зорчих автомашин, иргэдээс авах хураамжийн хэмжээг тогтоож татварын бааз суурийг хууль, журмаар олгосон хэм хэмжээний хүрээнд өргөжүүлэн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.