Батлан хамгаалах, гамшгаас хамгаалах бодлого

"Иргэн-цэргийн харилцааг" бэхжүүлж, хүүхэд залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэн Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах ажлыг ЗДТГ-ын төлөвлөгөөнд тусган 2018 онд "Цэргийн албаны тухай" хууль, Үндсэн хуулинд заагдсан иргэний эрх, үүрэг, "Эх орноо хамгаалах нь иргэн бүрийн үүрэг" сэдвээр цэргийн насны 22 залуучуудад, ЕБС-ийн 6-9-р ангийн 93 суралцагчдад сургалт зохион байгуулж, Цэргийн штабаас ирүүлсэн хуулийн шторкийг давхардсан тоогоор 123 иргэнд үзүүлж, I ээлжийн цэрэг татлагаар хяналтын тооны дагуу 10 цэрэг, II ээлжийн цэрэг татлагаар өөрийн хүсэлтээр 2 цэрэг алба хаасан.

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн сумын Засаг даргын захирамжаар зохион байгуулж цэргийн насны эрчүүдийг 98-100 хувь хамруулж ажиллаа. Цэргийн дүйцүүлэх албанд 2018 онд 3 иргэн, 2019 онд шинээр 1 иргэн нэмэгдэж хуулийн хугацаанд дээд шатнаас зохион байгуулсан 14 хоногийн сургалтад оролцсон. Мөнгөн төлбөртэй 11 иргэнээс 2019 онд 3 иргэний1.5 сая төгрөгийг төвлөрүүлж 100 хувь барагдуулсан.

Цэргийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөнд 9 арга хэмжээ тусган Засаг даргын нөөцийн сангаас 350,000 төгрөгийг зарцуулж, Халх голын домогт отрядад цэргийн алба хаасан С.Баярсайхан, Т.Сандагдорж нарын алдрыг тэмдэглэж, 5 болон 5-с дээш хүүхэд нь цэргийн алба хаасан 8 гэр бүлийн гишүүдэд хүндэтгэл үзүүлж алдаршууллаа.

2019 онд "Тусгаар тогтнолын үнэ цэнэ" сэдвээр ЕБС-ийн 93 суралцагчдад хичээл зааж, "Халх голын 80-н жилийн" ойг тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүллээ.

Орон нутгийн хамгаалалтыг нутаг дэвсгэртээ бүрдүүлэхэд анхаарч "Гамшгаас хамгаалах тухай" хуулийн сурталчилгааг зохион байгуулж, аймгийн Засаг даргын нэрэмжит "Гамшгийг бэлэн байдлын үзлэг"-т 2018 онд 92.7 хувьтай, 2019 онд бүсийн хэмжээнд оролцож 94.4 хувьтай дүгнэгдсэн.

Аймгийн Засаг даргын захирамжаар 4 жилд 1 удаа зохион байгуулагддаг "Команд штаб"-ын сургалт 3 өдөр явагдаж Мэргэжлийн анги, Онцгой комиссын гишүүд 81.3 хувьтай дүгнэгдлээ.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг иргэдийн оролцоонд түшиглэн Аравтуудын ажиллах чиг үүрэгт орон нутгийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээр хуулинд заагдсан эрх үүргийг хэрэгжүүлэх талаар тусган 2018 онд 144 иргэнд хуулийн мэдлэгийг олгож ажилласнаар аравт бүр 3-с доошгүй үлээгч аппараттай байх зорилт тавьж ажилласнаар сумын хэмжээнд 65 үлээгчтэй аппаратттай болсон бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын харьяа Бэрх тосгон байрлах салбар ангиас мэргэжлийн албан хаагчид ирж гал түймэртэй тэмцэх багаж, зэвсэглэмжийн бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх, ашиглах чиглэлээр аравт бүр дээр очиж сургалт зохион байгууллаа.

2019 онд сумын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, түймэр унтраах 1, 2, 3 дугаар ээлж 15 үлээгчтэй аппараттай болж Засаг даргын захирамжаар "Сайн дурын хэсэг" байгуулагдан Австрали улсын "Бичил зээлийн төсөл"-өөр 5.4 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангагдаж, Дорнод бүсийн Улсын тусгай хамгаалалттай газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас 2 үлээгч, 2 цохиур, 2 шүүр нийлүүлэгдэж тоног төхөөрөмжийн хангалт өмнөх оноос 16-аар нэмэгдсэн. 2019 онд ОНХС-гийн 10.8 сая төгрөгийн санхүүжүүлтээр "Бөртэй" ТӨҮГ-тай байгуулсан гэрээний дагуу Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг хувцасаар хангах ажлыг зохион байгууллаа. Мөн "Эйч Эм Эм Би" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд түймэрийн 1 ээлжийн 20 иргэний хувцас, аранзны бүрдэл бүхий 2.0 сая төгрөгийн хувцас, хэрэгслэлээр дэмжлэг үзүүллээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.