ХҮҮХДИЙН АВЬЯАСЫГ ХӨГЖҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

2017 онд аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг цэцэрлэгийн хүүхдийн "Яргуй 2017" урлагийн наадамд 6 төрлөөр амжилттай оролцож хамтлаг бүжиг тусгай байрыг эзэлсэн.

Аймгийн арслан Д.Дамдинжавын нэрэмжит 2018 оны улсын аварга шалгаруулах 5-6 хүртэлх насны хүүхдийн "Бөхийн барилдаан"-нд 6 хүүхдийг бэлтгэн оролцуулж багийн дүнгээрээ тэргүүн байр эзлэв.

2018 оны 1-р сард Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, МУСТА, 74-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Ц.Амарсайханы дууг хэн сайн дуулах вэ?Дууны уралдаан Улаанбаатар хотноо амжиллтай зохион байгуулагдаж уг тэмцээнд Чингэлтэй дүүргийн 29 цэцэрлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баруун Сөнт хошууны 1, 2-р цэцэрлэг, Баян-Овоо сумын хүүхдийн цэцэрлэг нийт 30 гаруй цэцэрлэгийн 458 хүүхэд, 35 багш ур чадвараа сорин оролцож хамтлаг дууны төрөлд дэд байр, шилдэг оролцогч цэцэрлэгээр шалгарсан.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.