НИЙГМИЙН ДААТГАЛД ДААТГУУЛАГЧИЙН ТОО/2015-2019/

Нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр үүсгэн байгуулагдсан "Мөнх-Энх Ойл" ХХК, "Дэлгэрэх гурван Эрдэнэ" ХХК, "Дэлгэрэх Наран Эрдэнэ" ХХК, "Эх цаг" ХХК, Наран багийн нутаг Дожирын уурхайд үйл ажиллагаа явуулж буй "Хан шашир" ХХК-ийг 2018 оны 03 сараас эхлэн 110 орчим ажилтны 102514.8 мянган төгрөгний шимтгэлийг, 2019 оны 08 сараас эхлэн "Хан Шашир" ХХК-ний туслан гүйцэтгэгч "Эйч Эм Эм Би" ХХК-ийн 152 ажилтны 73253.7 мянган төгрөгийн шимтгэлийг сум орон нутагтаа төвлөрүүлсэн. Сайн дурын болон эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр аравтын системд түшиглэн нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчилах, нийгмийн даатгалын үйлчилгээг малчны хотонд хүргэн ажиллаж байна. Мөн оны эцэст "Шилдэг аравт" шалгаруулах уралдааны болзолд сайн дурын даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан малчдын тоо, сургалт сурталчилгаанд идэвхитэй оролцсон байдлыг харгалзан дүгнэх шалгуурыг журамд оруулж малчид малчдаа нийгмийн даатгалд хамрагдахыг уриалснаар 2018 онд нийгмийн даатгалд шинээр 27 иргэн, 2019 онд 46 иргэн хамрагдаж 19 хүнээр нэмэгдсэн.

Тэтгэвэрийн даатгалын сангаас: 2018 онд өндөр насны тэтгэвэр 200, цэргийн тэтгэвэр авагч 2, тахир дутуугийн тэтгэвэр авагч 71, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 16,. нийт 289 тэтгэвэр авагчдад 92637.2 мянган төгрөгийн тэтгэвэрийг олгосон. 2019 онд өндөр насны тэтгэвэр авагч 207, тахир дутуугийнтэтгэвэр авагч 77, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 17, ҮОМШӨ сангаас тахир дутуугийн тэтгэвэр авагч 1 нийт 304 тэтгэвэр авагчдад 1037772.2 мянган төгрөгийн тэтгэвэрийг олгосон.

Тэтгэмжийн дааатгалын сангаас: 2018 онд Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг 12 даатгуулагчдад 734.8 мянган төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмжийг28 даатгуулагчдад 38935.2 мянган төгрөг, оршуулгын тэтгэмжийг 10 даатгуулагчдад 10000.0 мянган төгрөг нийт 50 даатгуулагчдад 49670.0 мянган төгрөгийн тэтгэмжийг олгосон. 2019 онд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг 24 даатгуулагчид 2610.2 мянган төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмжийг 28 даатгуулагчид 22344.0 мянган төгрөг, оршуулгын тэтгэмжийг 9 даатгуулагчид 9000.0 мянган төгрөгийн нийт 61 даатгуулагчид 33954.2 мянган төгрөгийн тэтгэмжийг олгосон.

Ажилгүйдлийн даатгалын сангаас: Ажилгүйдлийн тэтгэмжийг 2018 онд 11 даатгуулагчдад 11817.6 мянган төгрөг, 2019 онд 15 даатгуулагчдад 14309.1 мянган төгрөгийг хуулийн хугацаанд олгосон.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.