Мобайл технологи

Эмнэлэг
2020/03/27
36

МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ:

Эрүүл мэндийн яам,Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжүүлэлтээр "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь" төсөл тус суманд 2019 оноос хэрэгжиж эхлээд байна.Төслийн хүрээнд 20.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс 6.2 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.

Эрт илрүүлгийн судалгаанд 21 аравт, 5 хэсгийн 1881 хүн амын 70 хувь буюу 1245 иргэн хамруулахаас 1245 иргэнийг эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 хувь хамруулсан.Мобайл шинжилгээгээр зүрхний цахилгаан бичлэг,хэвлийн эхо,ДОХ, тэмбүү,элэгний В,С вирус, цусанд дахь холестрин,сахар ,бруцеллез, умайн хүзүүний ПАП шинжилгээ,хөхний үзлэг, артерийн даралт, биеийн жингийн индекс,амны хөндийн үзлэг хийж , сүрьеэ, архи тамхины хэрэглээ, зөв зохистой хооллолтын талаар асуумжийн судалгааг авч үзүүлэлт бүр дээр үр дүнг тооцож ажилласан.

"Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь" төслийг хэрэгжүүлсэнээр Сахарный диабиттэй 2,илүүдэл жинтэй 164, элэгний вирусын халдвартай 250,Зүрх судасны эмгэгтэй 51,хоол боловсруулах замын эмгэгтэй 72,бөөр шээсний замын эмгэгтэй 79,чих хамар хоолоын эмгэгтэй 5,хүүхдийн шүдний өвчлөл 110, арьс харшлын эмгэгтэй 6,амьсгалын замын эмгэгтэй 13 өвчтөнг илрүүлж 16 өвчтөнг дээд шатны эрүүл мэндийн байгууллагад онош тодруулахаар шилжүүлж 75 өвчтөнг сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, бусад үйлчлүүлэгчид эмчийн хяналтанд байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.