"АРАВТ"-ын зохион байгуулалттай малчдын бүлэг байгуулах саналыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 17 тоот тогтоолоор батлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтыг үндэслэн сумын Засаг даргын 2019 оны А/31 тоот захирамжаар Засаг даргын зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж, Засаг даргын зөвлөлийн ажиллах журмыг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сумын Засаг дарга иргэдийн эрх ашигтай холбоотой, тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг иргэдийн оролцоо, иргэдийн санал санаачлагт тулгуурлан шийдвэрлэх зорилгоор сумын хэмжээнд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж "АРАВТ"-ын зохион байгуулалттай малчдын бүлэг байгуулах саналыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 17 тоот тогтоолоор батлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Хууль зүй, Дотоод хэргийн яам,Швейцарын хөгжлийн агентлагийн "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд иргэдийн оролцоо-2" төсөлд Наран багийн "Хадтайн" аравт нь улсад дэд байр эзэлсэн.

"Иргэдийн оролцоотой - Шинэ Хэнтий" төслийн тайлант уулзалтаар Дэлгэрхаан багийн "Ямаат", Наран багийн "Хадтайн" аравтууд аймгийн "Шилдэг тэргүүний аравт"-аар, Сүмбэр багийн "Есөн хүн", Дэлгэрхаан багийн "Гурван толгой" аравтууд, Жавхлант багийн "Хэрлэн-1" хэсэг тусгай байранд шалгарч аймгийн Засаг даргын батламж мөнгөн шагналаар шагнагдсан.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.