Самаагийн Гомбожавын нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль

Сургууль
2020/03/26
139

Ерөнхий боловсролын сургууль нь 1940 онд 50-аад хүүхэд, 2 багштай бага сургууль нэртэйгээр тулгын чулуугаа тавьсан түүхтэй бөгөөд 1973 онд 8 жилийн сургууль, 2005 онд 9 жилийн сургууль болон өргөжиж, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 230 дугаар тогтоолоор Соёл Шашны зүтгэлтэн Самаагийн Гомбожавын нэрэмжит сургууль болсон. Энэхүү түүхэн хугацаанд манай сургуулиас Ардын гэгээрлийн Яамны сайд, академич Ч.Сэрээтэр, МУ-ын Хөдөлмөрийн баатар гавьяат барилгачин Ц.Намсрайжав, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Даваасамбуу, Буудлагын спортын ОУ-ын хэмжээний мастер Ё.Батсүх, АИХ-ын депутат аймгийн аварга малчин Б.Цэрэндорж, Монголын радио телевизийн анхны нэвтрүүлэгч Л.Харцага, МҮОХ-ны гишүүн Дугуйн спортын мастер Ч.Осгондорж, МУ-ын анхны алдарт гурван мянгат малчин Д.Дашзэвэг, Улсын начин Дүүлэн хэмээх Г.Чүлтэм, XX зууны манлай сумын заан Г.Чулуунбаатар зэрэг алдартнууд төрөн гарсан. Тус сургууль 2010 оноос нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн, урлагийн төрөлжсөн сургалттай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хошой тэргүүний 50 дугаар бүрэн дунд сургууль, МУ-ын шилдэг менежменттэй, топ үнэлгээтэй Дорнод аймгийн тэргүүний 8 дугаар сургууль, Баянхонгор, Өмнөговь аймгийн Баян- Овоо сумдын ЕБС, БНСУ-ын Бусон хот дахь Кёнгсон сургууль, БНХАУ-ын Алтан эмээлт хотын үндэсний лаборатори 1 дүгээр сургууль, ӨМӨЗО-ны Дархан муу мянгат холбоот хошууны Монгол Үндэсний сургууль, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Дульдрагын районы Зутгулей сумын сургуулиудтай түншлэл хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. ОУ-ын Математикийн Кенгуру олимпиадаас алт 1, мөнгө 2, хүрэл 3, Улсын төрөлжсөн олимпиадад Түүхийн хичээлээр суралцагч Э.Анужин мөнгөн медаль, Сэтгэх чадварын төрөлд суралцагч Э.Мөнхзаяа 3-р байр, багш Н.Мэндмаа Биологийн хичээлийн төрөлд 2-р байр, Боловсролын чанарын үнэлгээгээр улсын дунджаас дээгүүр үнэлэгдэж Монгол хэлний хичээл 1-р байр , Физикийн хичээл 3-р байр, Хэнтий аймгийн Эх хэлний судлагдахууны 2019 оны "ТОП -20" багшаар И.Уранцэцэг, Экологи -2019 олимпиадад багш Б.Мөнхбаяр 3-р байр, өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээнээс Н.Нэргүй алтан медаль хүртсэн амжилтуудыг гаргасан. 2017-2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.682.8 сая төгрөг, 2015-2016 онд Орон нутгийн хөгжлийн сангаар 65.8 сая төгрөг, 2018 онд хандив тусламжаар 25,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийгдсэн. Манай хамт олон "УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШЛАА ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛСЭН, ЭРҮҮЛ ЧИЙРЭГ, ЗӨВ ХАНДЛАГАТАЙ ИРГЭНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ" зорилго дэвшүүлэн 36 багш ажилтан, 246 суралцагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.