"Номын чуулган" 2018

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр "Ногоон дарь эхийн сүншиг сэргээх",108 ганжуур залах номын чуулганыг сумын Соёлын төвд зохион байгууллаа.

Номын чуулганы үйл ажиллагааг Хэнтий аймгийн Гүндүгаравлэн хийд, Хан Хэнтий чуулган уран бүтээлчид, сумын Соёлын төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд, баг, байгууллага, иргэд, ахмадууд өргөнөөр оролцож, нийт 80 гаруй хүн оролцсон.

Ногоон дарь эхийн сүншиг сэргээх, 108 ганжуур залах, ном хурах ёслолыг үйлдэж, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, сүсэгтэн олонд брэсэ, цай, идээгээр үйлчиллээ.

"Ногоон дарь эх" бурхан бүтээлгэсэн 16 иргэд сүншиг сэргээлгэж 310,0 төгрөг, 51 иргэн хуралд даган баясаж 153,0 м.төгрөг, нийт 463 м.төгрөгийг төвлөрүүлэн үйл ажиллагаанд зарцуулсан.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.