“ГҮРЭМИЙН МӨНГӨН ТАЛСТ-2019” МӨСНИЙ АНХДУГААР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ГҮРЭМИЙН МӨНГӨН ТАЛСТ-2019" МӨСНИЙ АНХДУГААР НААДМЫН ТАЙЛАН

2019.02.18

"ГҮРЭМИЙН МӨНГӨН ТАЛСТ-2019" мөсний анхдугаар наадамд Дэлгэрхаан багаас 52 хүн, Наран багаас 45 хүн, Сүмбэр багаас 25 хүн, Жавхлант багаас 20 хүн, ЗДТГазраас 17 хүн, ЭМТөвөөс 16 хүн, Цэцэрлэгээс 16 хүн, ЕБСургуулиас 18 хүн, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 12 хүн, Хүнс хөдөө аж ахуйн газраас 9 хүн, Стандарт хэмжил зүйн газраас 12 хүн, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас 18 хүн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас 68 хүн нийт 13 багийн 328 хүн хамрагдсан байна. Тэмцээн Гоёлын парад, Өвлийн гоёл, Мөсөн хатан, Гүрэм хотхон, Хээрийн амт, Мөсний олс таталт, Мөсний сумо, Тэшүүр гэсэн 8 төрлөөр зохион байгуулагдаж

Мөсний парадад:

1-р байранд Дэлгэрхаан баг

2-р байранд Сүхбаатар аймгийнТүмэнцогт сум

3-р байранд Наран баг

"Өвлийн гоёл"-ын төрөлд:

1-р байранд Сүхбаатар аймгийнТүмэнцогт сум

2-р байранд Дэлгэрхаан баг

3-р байранд Баянхонгор аймгийн Баян-Овоо сум

"Мөсөн хатан" тэмцээний төрөлд:

1-р байранд Сүхбаатар аймгийнТүмэнцогт сум

2-р байранд Хүнс хөдөө аж ахуйн газар

3-р байранд Дэлгэрхаан баг

"Гүрэм хотхон"-д:

1-р байранд Дэлгэрхаан баг

2-р байранд Сүхбаатар аймгийнТүмэнцогт сум

3-р байранд Наран баг

"Мөсний олс таталт"-ын тэмцээний төрөлд:

1-р байранд Сүхбаатар аймгийнТүмэнцогт сум

2-р байранд Наран баг

3-р байранд Дэлгэрхаан баг

"Мөсний сумо" тэмцээний эрэгтэй төрөлд:

1-р байранд Сүхбаатар аймгийнТүмэнцогт

2-р байранд Барилга хот байгуулалтын газар

3-р байранд ЭМТөв

"Мөсний сумо" тэмцээний эмэгтэй төрөлд:

1-р байранд ЭМТөв

2-р байранд ЗДТГазар

3-р байранд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум

Тэшүүрийн эрэгтэй төрөлд:

1-р байранд Дэлгэрхаан баг

2-р байранд ЭМТөв

3-р байранд Баянхонгор аймгийн Баян-Овоо сум

Тэшүүрийн эмэгтэй төрөлд:

1-р байранд Дэлгэрхаан баг

2-р байранд ЭМТөв

3-р байранд Сүхбаатар аймгийнТүмэнцогт

"Хээрийн амт" үдийн цайнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сум 13 төрлийн амт бүхий цай чанаж түрүүлсэн. Нийлбэр оноогоор Дэлгэрхаан баг 4 алт 1 мөнгө, 2 хүрэл медаль аван Тэргүүн байр эзэлж Шилжин явах цом, өргөмжлөл, 300.000 төгрөгөөр шагнагдлаа.

Төсөв:

Нийт тэмцээний төсөвд: 1.932.500 зарцуулсан ба шагналд 980.0 төгөрөг, гаднаас ирсэн 5-н газрын оролцооны мөнгө 250.0 төгрөг ААНэгж, Баг, Байгууллагын оролцооны мөнгө 570.0 төгрөг, Бэрх хот дахь нутгийн зөвлөлөөс "Мөсөн хатан" тэмцээний шагналын 100.0 төгрөг, ЭМТөвөөс Цом дагалдах 300.0 төгрөгийг ивээн тэтгэж оролцсон.

Тэмцээнд оролцсон баг байгуулгад САНАМЖ бичиг тараан гарын үсгээр баталгаажуулж аюулгүй байдлыг хангуулж ажилласан.


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.242.47.194

    Маш сайхан арга хэмжээ болсоныг иргэд маань ам дамжиж хуучилсаар байгаа шүү

    Хариулах
    • 203.91.115.39

      Маш сайхан наадам болсон.

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.