Өссөн төрсөн нутаг Хэрлэн голынхоо хөвөө, Алтан овоондоо байнга залбирч явдаг даа

МУГЖ Ё.ЦОГ :

Жилийн жилд уламжлал болсон энэ сайхан арга хэмжээндээ тогтмол оролцдог. Энэ жилийн баярын цэнгүүнд миний бие өвлийн өвгөний үүргийг гүйцэтгэлээ. Би Баян-Овоо нутгийнхаа нуурын эрэг дээр хөл нүцгэн гүйж өссөн хүн дээ. Тиймдээ ч

Нойроон хулжааж үлгүүлсэн ээжийн минь хоёр мөөм шиг

Нар тусаж үдсэн хоёр шовх минь ээ

Аав орлож нөмөр хайрласан Баян-Овоо хайрхан минь

Ангаа тайлж ээж орлосон амгалан дөлгөөн Хэрлэн минь гэсэн шүлгийн мөртүүдийг бичиж байлаа. Баян-Овоо сум маань өдрөөс өдөрт өргөжин дэвжиж байна. Миний хувьд Баян-Овоо сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр нилээдгүй хэдэн жил ажиллаж байгаа. Өссөн төрсөн нутаг Хэрлэн голынхоо хөвөө, Алтан овоондоо байнга залбирч явдаг даа. Хан Хэнтий нутгийнхан, Баян-Овоочууд та бүхэндээ гарч буй 2015 ондоо өнгөрсөн оныхоо амжилт бүтээлийг батжуулж, илүү их олз омог ихтэй өнөр баян байхыг хүсэн ерөөе!

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.