ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ОВОО СУМЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛД 350 САЯ ТӨГРӨГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ОВОО СУМЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛД 350 САЯ ТӨГРӨГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй ажлын хэсэг Баян-Овоо суманд ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар, Засаг дарга Д.Баянмөнх нартай сумын иргэний танхимд уулзлаа.

Орон нутгаас онцлог ажлууд, 2019 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар, сумын ЕБС-ийн шинэ дотуур байр, малчдын аравтын бүлгийн ажлаас танилцуулж, суманд инженерийн шугам тавьж эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас санхүүжилт хүслээ. Үүнд, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх, би анх парламентад сонгогдохдоо энэ тойргоос сонгогдож, Баян-овоочууд 32 настай залууг УИХ-д итгэл хүлээлгэн илгээж байлаа. Тиймээс би Баян-Овоочууд, хэнтийчүүдийн илгээлт. Тэр сонголт бол МУ-ын 30 дахь ерөнхий сайдыг сонгосон сонголт юм гэдгийг онцлоод, сумын инженерийн шугам өргөтгөх зориулалтаар 350 сая төгрөг шийдвэрлэхээ мэдэгдлээ.


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.