22-р Цэцэрлэг

ЦЭЦЭРЛЭГ

Хүүхдийн цэцэрлэг нь 1964 онд Алтан тал нэгдлийн хөрөнгөөр 28-н хүүхэд 3 ажилчидтай байгуулагдаж, 2009 онд Улсын төсвийн 144.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтад орсноор сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. 14 багш ажилчид, 3 бүлгийн 96 хүүхэдтэй. 2016 онд ОНХС-гийн 2.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүн, 2017 онд БСШУСЯ-наас 4.4 сая төгрөгийн тавилга эд хогшлын хөрөнгө оруулалтыг хүлээн авч сургалтын таатай орчин бүрдүүлсэн.2004 оноос тус цэцэрлэгт Хөдөөгийн ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөрийн хүрээнд гэр цэцэрлэгийг ажиллуулж ирсэн ба хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээ нэртэйгээр өргөжин 3 багийн малчды хүүхдийг хамруулж, гэр цэцэрлэгээр сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэж ажиллалаа. 2009 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэг, Өмнөговь, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумдын хүүхдийн цэцэрлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянганы холбоот хошууны Монгол үндэсний хүүхдийн цэцэрлэг, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дульдрага аймгийн Зүтгэл сумын цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааг тогтоон хамтран ажиллаж байна. 2017 оны 01 сарын 09-11 өдрүүдэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан "ТҮНШЛЭЛ ЗОРИЛТОТ ТӨСӨЛ" арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны 6 хошууны 8 цэцэрлэг, Хэнтий аймгийн 6 сумын цэцэрлэгүүд, 2017 онд Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, Хэнтий аймгийн хүүхдийн цэцэрлэгүүд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны үндэсний хүүхдийн цэцэрлэгүүдийн дунд үеийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах, хөгжих, манлайлах боломжийг дэмжих, шилдэг багш нарыг тодруулан, сайн туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2017 онд зохион байгуулагдсан "Багшийн манлайлал" ур авьяасын уралдаанд багш Л.Мягмарсүрэн, 2018 онд "Хөгжмийн багш нарын манлайлал" сэдэвт ур авьяасын уралдаанд багш Ц.Энхмаа тус тус амжилттай оролцсон. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, МУСТА, 74-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Ц.Амарсайханы "Багшийн дууг хэн сайн дуулах вэ?" уралдаанд Чингэлтэй дүүргийн 29 цэцэрлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баруун Сөнт хошууны 1, 2 дугаар цэцэрлэг, Баян-Овоо сумын хүүхдийн цэцэрлэг нийт 30 гаруй цэцэрлэгийн 458 хүүхэд, 35 багш ур чадвараа сорин оролцсоноос "Шилдэг цэцэрлэг"-ээр шалгарч, хамтлаг дууны төрөлд дэд байр эзэлсэн .

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.