Жавхлант баг

“ЖАВХЛАНТ“ БАГ

Жавхлант баг нь Алтан тал нэгдлийн Үйлдвэр хэсэг нэртэйгээр байгуулагдаж, 1992 оноос Жавхлант баг нэртэйгээр зохион байгуулагдсан. Тус баг нь баруун талаараа Наран, зүүн талаараа Сүмбэр, Урд талаараа Дэлгэрхаан багтай хиллэдэг.

Жавхлант багийн төв нь сумын төв дээр байрладаг. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Төр нийгмийн зүтгэлтэн Дансранбилэгийн Догсом, Соёл, шашны нэрт зүтгэлтэн, Азийн буддистүүд холбооны анхны ерөнхийлөгч, номч мэргэн гавж Самаагийн Гомбожав, XX зууны манлай сумын заан Гэнэнгийн Чулуунбаатар, Аймгийн алдарт уяач Дэндэвийн Гүрцэдэнгийн Цагаан азарганы хөшөө зэрэг түүхэн дурсгалт газруудтай.

Хүн амын 48,2 хувь буюу 270 нь эрэгтэй, 51,8 хувь буюу 290 нь эмэгтэй тус тус эзэлж байна. Тус багаас Аймгийн начин 4, Аймгийн алдарт уяач 1 төрөн гарсан.

Нийт мал сүргээс 3 тэмээ, 951 адуу, 1472 үхэр, 8178 хонь, 7259 ямаа тус тус эзэлж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.