СУМЫН БЭЛГЭДЭЛ, ТЭМДГИЙН ТАЙЛБАР

Хэнтий аймгийн Баян-Овоо сум нь Хан Хэнтийн нурууны салбар уулсын төгсгөл болсон үзэсгэлэнт байгаль, уул, ус тэгширсэн Жавхлантын уулсын энгэр бэлд төвлөрөн суурьшсан учир түүний бэлгэ тэмдэг нь бүхэлдээ энэ уулсын ариун дагшин сүр хүчийг дүрслэн илэрхийлсэн байдаг.

Баян-Овоо сум нь Чингис хааны эх Өүлэн, түүний дүү Отчигин нарын нутаглаж байсан алтан ургийн адис, шүншиг оршсон, монгол орны томоохон голын нэг болох, уянгат хөгжмийн аялгуу мэт Хэрлэн мөрний хөвөөнд оршин буйг илтгэн Хэрлэн мөрний өнө мөнхийн цэнхэр долгиогоор урсган дүрсэлж, гал голомтыг бадруулагч, мандан бадрахын бэлгэдлийг эвшээсэн нумтай адилтгаж улаан өнгөөр дүрсэлсэн.

Эв нэгдэл, амар амгалангийн бэлгэдэл болсон хатан өнгө буюу цагаан дэвсгэр дээр "Хэнтий аймаг Баян-Овоо сум" гэсэн үгийг эрч хүч, хүсэл зоригийн илэрхийлэл болсон хаан өнгө болох хар өнгөөр кирилл үсгээр нар зөв тойруулан шигтгэсэн болно.


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.