Дэлгэрхаан баг

“ДЭЛГЭРХААН“ БАГ

Дэлгэрхаан багийн төв нь сумын төвөөс баруун урагш 18 км "Ямаатын хоолой" хэмээх газар байрладаг.

Тус баг нь Хэнтий аймгийн Баянхутаг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан сумуудтай хил залган оршдог. Чингисийн морины уяа, Бичигт хад, Хар ямаатын байгалийн нөөц газар зэрэг түүхэн дурсгалт газруудтай.

Хүн амын 53.3 хувь буюу 228 нь эрэгтэй, 46.7 хувь буюу 199 нь эмэгтэй тус тус эзэлж байна. Тус багаас МУ-ын гавьяат малчин 1, Улсын аварга малчин 6, Аймгийн аварга малчин 10, Сумын аварга малчин 6, Алтан унаганы эзэн 1, Мянгат малчин 23 төрөн гарсан.

Нийт мал сүргээс 92 тэмээ, 6512 адуу, 6812 үхэр, 38643 хонь, 22474 ямаа тус тус эзэлж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.