СУМЫН 9-Н БАХАРХАЛ

Сумын ИТХ-ын 2017 оны 06-р сарын 28-ны 44-р тогтоолоор "ЕСӨН БАХАРХАЛ"-ыг батлав.

ЖАВХЛАНТЫН УУЛС:Манай нутгийн хүндэт хоймор, эрхэм овог болсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий Мойлт, Зайсан, Их бага Шовх зэрэг олон нэршил бүхий уулсын цогцолбор, Хэрлэн мөрнөө тольдон нутгаа чимэн оршдог уулс юм.

НОМЧ МЭРГЭН ГАВЖ САМААГИЙН ГОМБОЖАВЫН ХҮЙ ЦӨГЛӨСӨН /ДЭЛГЭР ДЭНЖ/: Соёл шашины нэрт зүтгэлтэн гавж Самаагийн Гомбожав нь Баян-Овоо сумын Наран багийн нутаг Өндөрдэгт буюу Дэлгэрдэнжид 1901 онд мэлмий гийсэн. 1912 онд Гавжийн дамжаа барьж, докторын зэрэг хүртсэн. Улмаар 1960 онд Гандан тэгчилэн хийдийн тэргүүн хамбаар өргөмжлөгдөж, 1961 онд "Номч мэргэн гавж" хэмээх хүндэт цол хүртжээ. 1970 онд Азийн Буддистуудын Энхтайваны бага хурлыг зохион байгуулж, анхны ерөнхийлөгчөөр 10 жил, МБШТөв, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамбаар /1960-1980 он/ 20 жил ажилласан байна.Тус сумын ЕБС нь ЗГ-ын 2005 оны сарын –ны өдрийн тогтоолоор С.Гомбожавын нэрэмжит болсон.

ГҮРМИЙН НУУР: 2005 онд аймгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд сумын төвөөс зүүн хойш 4.5-8 км-т далайн төвшинөөс дээш 918м-ийн өндөрт оршдог эрдэст нуур юм. Нуурын урт 3.1 км, өргөн 2.66 км, эргийн шугамын урт 8.8 км, хамгийн их гүн 4.8 м, урд хэсгээрээ 5 м өндөр элсэн хаялагатай. 2015 онд нуурын бүтээгдэхүүн,екосистемын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, рашаан сувилал, аялал жуулчлалын чиглэлээр ашиглах боломжтойг тогтоосон.

ТАЛ НУТГИЙН ХАНГАЙ /ХАР ЯМААТЫН УУЛС/: УИХ-ын 1998 оны 28-р тогтоолоор байгалийн нөөц газар ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан.

ХАНЗАТ ХОТЫН ТУУРЬ: Сумын төвөөс зүүн зүгт 40 орчим км зайд Хэрлэн мөрний хойд хөвөөнд Ханзат хэмээх эртний хотын туурь байдаг. Энд 2 хэсэг газарт 40x40 м-ийн хэмжээтэй барилгын туурь, хэд хэдэн багана харагдах бөгөөд дээврийн ваар тоосгоны үлдэгдэл нь өнгөн хөрсөн дээгүүр нилээд тархсан байдаг. 2018 онд ШУА-ийн Түүх архилогийн хүрээлэнгээс Монгол, Японы эрдэм шинжилгээний баг, он цаг, түүхэн улбааг тодруулахаар судалгаа шинжилгээ хийсэн.

ЧИНГИСИЙН МОРИНЫ УЯА: 3 метр өндөртэй хөшөө чулуу Дэлгэрхаан багийн нутаг Цагаан усны хоолой хэмээх газар байдаг.

САЛХИТЫН СЭНЖИТ ХАД: Сумын баруун хойд зүгт 9 км-т орших Улаан чулуутын Сэнжит хад

ЕСӨН ХҮНИЙ АГУЙ: Сумын төвөөс хойш 35 км-т орших байгалын өвөрмөц тогтоц бүхий агуй нь 1900 -гаад оны үед халхын сайн эрчүүд амьдарч байсан гэх түүхэн улбаа домогтой.

БИЧИГТ ХАД: Дэлгэрхаан багийн нутагт орших сумын төвөөс 40-өөд км-т Загийн амны Бичигт хаданд нь 1 мөр Монгол, 2 мөр Төвд үсгээр бичсэн бичээс байдаг. 1990 оноос хойш Монгол бичгээр Их Монгол улс гэж сийлсэн бөгөөд Төвд үсгээр "Ум а хум" гэж бичсэн байдаг.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.